С.Чулууны өмнө бөхийх МАН-ын Засгийн газар


2021-03-02 15:49:59

Соёлын сайдаар ажиллаж байсан С.Чулуун Чингис хаан музейн захирлаар томилогдох гэнэ.

Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны зөвлөхөөр ажиллаж байсан тэрбээр У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газарт Соёлын сайдаар томилогдон ажилласан билээ. Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын найрсаг харилцааны үед Засгийн газрын кабинетад багтан ажиллахдаа салбартаа гавьяа байгуулаагүй ч богино хугацаанд “эзэн”-ийхээ даалгаварыг хангалттай биелүүлсэн гэж дүгнэж болохуйц.

Түүнийг салбарын сайдаар ажиллах хугацаанд “Херо” Баатар тэргүүтэй хүмүүс “Хүүхдийн төлөө фонд” төрийн бус байгууллага байгуулж, хөрөнгө хуримтлуулж дөнгөсөн юм. Өдгөө энэ мөнгөний эрх мэдлийн үзүүрийг мөн л Ерөнхийлөгчийн ойрын хүн “хамгаалж” байгаа.

Тэгвэл салбарын сайдын суудлаасаа чөлөөлөгдсөн С.Чулууныг Чингис хааны музейн эрхлэгчээр томилохоор болжээ. Байгалийн түүхийн музейн суурин дээр сүндэрлэж байгаа Чингис хаан музейн барилгыг 67.8 тэрбумаар бариулж байгаа. Одоогоор тус музейд дэлгэгдэх нэг ч бүтээл байхгүй бол 10 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар болсон гэх мэдээлэл бий.  Түүхийн архиваас материал скайнердаж, хятадуудад өгсөн хэмээх хардлага дагуулдаг С.Чулууныг юуны учир МАН дахин албан тушаалд томилох болов.

У.Хүрэлсүх, Х.Баттулга нарын хайрын түүх дууссан. Гэсэн ч Л.Оюун-Эрдэнэ, “Херо” Баатар нарын цусан хэлхээ устахгүй гэх олны үг ортой бололтой. Нөгөөтэйгүүр, Соёлын сайдаар томилогдсон Ч.Номин эрх мэдлийнхээ цар хүрээг илтгэж байгаа нь энэ гэхэд бас болно.

Юутай ч Х.Баттулгын гар МАН-ын Засгийн газарт улам гүн дүрэгдсээр байна...

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү