Шатахууны хангамж, үнийн талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ


2021-03-03 09:36:15

Засгийн газрын Лхагва гараг бүрийн ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар 27 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөгдсөн байна.

Хэлэлцэхээр:

- Коронавирусийн цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ (Вакцины татан авалт, вакцинд хамрагдалтын явц болон бусад асуудал)

- Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө батлах тухай,

Танилцахаар:

- Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн хэрэгжилтийн явцын талаар,

- Шатахууны хангамж, үнэ,

- Агаарын тээврийг либералчлах асуудлаар,

- Улаанбаатар хотын цахилгаан дулааны 5 дахь эх үүсвэр,

- Шинжлэх ухаан, технологи, инновацийн төвийн кластерын тухай зэрэг асуудалтай танилцахаар төлөвлөөд байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү