Ж.Эрдэнэбат шалгагдах явцдаа УИХ-ын гишүүний тангараг өргөнө


2021-03-04 12:41:40

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын ээлжит чуулган ажлын 75-аас доошгүй өдөр чуулахаар заасан. Энэ дагуу УИХ-ын хаврын ээлжит чуулган энэ сарын 15-нд эхлэх болж байгаа юм. 

Хаврын чуулган нээлтээ хийсний дараа Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангараг өргөнө гэх мэдээлэл байгаа юм.

УИХ-ын сонгуулиар Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан тэрбээр өнгөрсөн хугацаанд саатуулагдан шалгагдаж байсан билээ. 8 сар саатуулагдан шалгагдсаны эцэст Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ж.Эрдэнэбат нарын гурван хүнийг суллах өмгөөлөгчдийн хүсэлтийг хэлэлцэн суллахаар шийдвэрлэсэн. Түүнд хорихоос өөр таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэж, прокурорын шатанд үргэлжлүүлэн шалгаж байгаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү