Д.Амарбаясгалан: АН-ын дотоод асуудалд хутгалдах, хагарал тэмцэлд өдөөх ямар нэг алхам хийж байгаагүй


2021-03-05 12:06:01

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан АН-ын дотоод хорооны дарга И.Мөнхжаргалын мэдээлэлтэй холбогдуулан тайлбар хийв.

Тэрбээр "АН-ын дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал гэгч нөхөр намын даргын сонгуулийн асуудалдаа МАН-ыг оролцож байгаа мэтээр гүтгэж улс төрийн ёс зүйгүй мэдэгдэл хийж буйд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд харамсаж байна.

Төр түшилцэж буй улс төрийн нам атал асуудлаа дотооддоо шийдэж чадахгүй, бусад нам хүчнийг буруутай мэтээр ташаа мэдээлэл хийж байгаа нь зохисгүй хэрэг юм. Улс төрийн нам аливаа асуудлаа хууль тогтоомжийн хүрээнд намын дүрмийн дагуу бие даан шийдэх учиртай.

МАН-ын зүгээс аливаа намын дотоод асуудалд хутгалдах, хагарал тэмцэлд өдөөх ямар нэг алхам хийж байгаагүй, цаашид ч хийхгүй, төрийн соёл, ёс зүйн дагуу бусад намтай харилцаж, улс орны хөгжлийн төлөө хамтран зүтгэх болно" гэжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү