Ц.Туваан АН-аас хөөгдөж, Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар бүлгээс жийгдлээ


2021-10-14 11:47:58

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээллэ хийлээ.

Тэрбээр олон нийтийн телевиз нэг намын эрх ашигт үйлчилж, сөрөг хүчний дуу хоолойг ард түмэнд хүргэхгүй байгааг мэдээллийн эхэнд тодотгов.

Мөн тэрбээр хурлын үеэд намын эсрэг ажиллаж, үндсэн үүргээ умартсан үндэслэлээр УИХ-ын гишүүн Ц.Тувааныг АН-аас хөөж байгаагаа мэдэгдлээ. Энэ талаар Д.Ганбат "МАН, АН хоёр нам дүрэмтэй. АН-аас надад албан бичиг ирсэн. АН-ын Үндсэн дүрмийн тогтоолоор Ц.Туваан нь намын гишүүний үүргээ биелүүлээгүй тул намын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хасч, сахилгын шийтгэл оноосон байна.

УИХ-ын тухай хуульд намын бүлэгт тухайн бүлэг, нас эвслээс сонгогдсон гишүүн орно гэсэн байдаг. Тиймээс бие даан нэр дэвшиж УИХ-д сонгогдсон гишүүд бүлгийн хуралдаанд оролцох боломжгүй. Өөрөөр хэлбэл, бие даан нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар бүлэгт байх боломжгүй болж байна. Энэ шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг намаас чиглэл болгосон" гэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү