Ц.Идэрбат бас Э.Батшугартай парламент


2021-10-18 11:27:33

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтын дүнг танилцууллаа.  

 

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "2021.10.16-ны орой санал тоолох төхөөрөмжийн дүнгээ эцэслэн гаргаад, гар тооллогыг журмын дагуу нэн даруй явуулж дуусгасан. Хяналтын гар тооллогыг 148 хэсгийн хороонд явуулж дуусгалаа. Дүнгээ нэтгээд өнөө өглөө СЕХ хуралдаж, УИХ-ын 18, 28 дугаар тойргийн санал хураалтын дүнг үндэслэж, тус хоёр тойрогт УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол гаргалаа.

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгууль ирц хүрээгүйгээс болж нэмэлт санал хураалт явагдсан. Уг санал хураалтыг өнгөрсөн Бямба гарагт явуулсан. Ирцийн хуульд тийм ч өндөр биш ч гэсэн УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгууль, нэмэлт санал хураалт дууссан. 

Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт 17,264 хүний санал авсан Ц.Идэрбатыг УИХ-ын гишүүнээс сонгогдсонд тооцож, тогтоол гаргаж үнэмлэх олгосон. Ц.Идэрбат нийт санал өгсөн сонгогчдын 73.03 хувийн саналыг авсан байна. УИХ-ын 28 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар хамгийн олон буюу нийт санал өгсөн сонгогчдын 51.22 хувь, 28,537 сонгогчийн санал авснаар УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, үнэмлэхээ гардаж авсан.

2021.10.10-ны өдөр санал хураалтын үеэр санал гомдол цагдаагийн байгууллага болон СЕХ-нд ирж, холбогдох чиглэлүүдээр шалгагдаж хариу өгөгдсөн. Харин аравдугаар сарын 16-ны өдөр явагдсан нэмэлт санал хураалтын өдөр ямар нэгэн гомдол мэдээлэл ирээгүй" гэлээ.

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтын дүнг танилцууллаа.  

 

СЕХ-ны Хууль эрх зүйн газрын дарга Д.Бат-Эрдэнэ "2021.10.10-нд болсон УИХ-ын нөхөн сонгууль, аравдугаар сарын 16-нд болсон нэмэлт санал хураалтын үеэр цагдаагийн байгууллагад нийт 62 өргөдөл гомдол ирсэн. Энэ талаар цагдаагийн байгууллагын сонгуультай холбоотой гомдол мэдээллийг хүлээн авах ажлын хэсгээс мэдээлэл авч ажилласан. 

СЕХ-ны хувьд ямар нэгэн байдлаар сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн эсэх хянах эрх хуулиар олгогдоогүй. Тухайн асуудлыг Зөрчил шалган шийдвэрлэх хуульд заасны дагуу цагдаагийн байгууллага шалгаж, шүүх тогтооно. Өчигдрийн байдлаар 62 өргөдөл гомдлоос нэг нь шийдвэрлэгдэж байгаа бөгөөд бусдыг нь шийдвэрлэж дууссан байна. Өргөдөл гомдлын ихэнх нь зурагт самбар үрэгдүүлсэн, алга болгосонтой холбоотой байсан.

Мөнгө тарааж байна гэсэн дуудлага мэдээллийг хүлээж авсан. Энэ талаарх мэдээллийг шалгаад зөрчлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү