Бүлгийн гишүүдээ хөөсөн Д.Ганбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ


2021-10-18 14:03:58

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат өнөөдөр Н.Ганибал Ж.Батсуурь, Ц.Туваан нарыг намаас хассан талаар мэдээлэл хийсэн. Тэгвэл АН-аас хөөгдсөн  Н.Ганибал Ж.Батсуурь нар мэдээлэл хийж, Д.Ганбатыг бүлгийн даргын албанаас нь чөлөөлсөн талаар мэдээллээ.

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга Н.Ганибал "Бүлгийн хурлаар шийдвэр гаргалаа. УИХ-ын тухай хуулийн дагуу АН-ын бүлгийн үйл ажиллагааны дагуу УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг бүлгийн даргын үүрэгт ажлаас чөлөөллөө. Бүлгийн даргын албан тушаалыг бүлгийн дэд дарга Н.Ганибалд шилжүүлэх шийдвэр гаргалаа. Манай бүлэг 13-уулаа.  Гишүүн бүлгээс гарах, шинээр орох бүх асуудлыг УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр тодорхой заасан. Бүлгийн гишүүн өөрөө хүсэлтээ өгсөн тохиолдолд бүлгээс гарна. Бусад тохиолдолд хэн нэгэн иргэн, бүлгийн дарга зарласнаар бүлгээс гарахгүй" гэсэн юм.

УИХ-ын гишүүн Ц.Туваан "Долоо хоног бүрийн Даваа гаригт бүлгийн дарга Д.Ганбат гишүүнээ хөөж, тушаал шийдвэр уншдаг боллоо. УИХ-ын гишүүд хуулиар олгогдсон бүрэн эрхтэй. Энэ нь өөрөө УИХ-ын даргад өргөдөл өгсөн тохиолдолд тухайн бүлгээс гаргадаг. АН-тай холбоотой хууль, шүүхийн асуудал олон бий. Шүүхийн шийдвэр аль ч талд гараагүй байхад өөрсдийн талд гарсан мэтээр тайлбарладаг Д.Ганбат байна. Бүлгийн гишүүдийг дураараа хөөх нь хууль бус" гэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү