Ц.Туваан: Эрээний хил хаагдсан энэ үед төмөр замаараа дамжуулан “гол зогоож” байна


2021-11-18 13:37:32

Чуулганы хуралдаанаар Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар "Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг танимлцууллаа. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан "Гэрээ 1949 онд байгуулагдсан. Монгол ОХУ-ын ижил тэнцүү байгаа хувь цаашдаа хэрхэн явах юм. Ихэнх улсууд өөрийн нутаг дэвсгэр дээрх төмөр замыг 100 хувь эзэмшилдээ авсан байдаг. Манай орны хувьд төмөр замд чиглэсэн хөрөнгө оруулалт, бодлогын ажил хийх гэхээр 50 хувь гэдэг зүйл тээг болох тохиолдлууд олон байна.

Япон улсаас 30 жилийн хугацаатай авсан зээлийг төмөр замд оруулсан. Үүнээс гарсан ашгийн 50 хувийг ОХУ-ын тал авч байсан. Гэтэл зээлээ төлөх болохоор зөрүүг нь төсвөөс төлөөд буцааж төсөвт төлнө зэрэг ойлгомжгүй олон асуудлууд байна. Үүнийг шийдвэрлэх талд гаргасан бодлого хэлэлцээр байна уу. Эрээний хил хаагдсан энэ үед төмөр замаараа дамжуулан “гол зогоож” байна. Тэгэхээр төмөр замын бодлого ямар чухал ач холбогдолтой гэдгийг үүнээс харж болно.

Богд хаан төмөр замтай холбоотой эргэлзээнүүд бас байна. ОХУ хүлээн зөвшөөрч тохироогоо хийсэн үү. Нэг засаг, нэг дарга солигдоход дагаад өөрчлөгдөөд явах юм байхгүй биз дээ.

Аливаа олон улсын гэрээ хэлэлцээр 50, 100 жил гээд нууцлалаас гардаг. Энэ төмөр замын гэрээг одоо олон нийтэд ил болгох цаг нь болоогүй юу" гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү