"Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал Д.Хаянхярваа суллагджээ


2021-11-23 10:13:59

Авлига, албан тушаалын хэргээр саатуулагдаад байсан "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал Д.Хаянхярваа энэ сарын 18-нд суллагджээ. Түүний албан өрөөнд аравдугаар сарын 18-ны орой нэгжлэг хийж, бэлэн мөнгө, ам.доллар хураан авч, 48 цагийн хугацаатай цагдан хорьсон юм. 

Прокурорын байгууллагаас цагдан сэргийлэх хугацааг сунгуулах хүсэлтийг шүүхэд гаргасны дагуу шүүх хурал аравдугаар сарын 21-нд болж, улмаар Д.Хаянхярвааг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгаж шийдвэрлэсэн байна. 

Саатуулагдаж байх хугацаандаа Д.Хаянхярваа авлига өгснөө хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр хүсэлт гаргасан билээ. Тэрбээр “Эрдэнэс монгол” компаниас тендер сонгон шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдаж авах тухай хууль зөрчиж, шаардлага хангахгүй нэр бүхий аж ахуй нэгжийг сонгон шалгаруулсан. Улмаар давуу байдал бий болгосныхоо төлөө хахууль авсан байж болзошгүй хэргээр ийн шалгуулж буй юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү