Удирдах ухаан дутсан Засаг ноён нийслэлийн иргэдэд хүч хэрэглэнэ


2021-11-23 15:38:41

Хотын дарга Д.Сумъяабазар коронавирусийн эсрэг вакцины гуравдугаар тунд хамрагдаагүй иргэдийг ДУРАКУУД хэмээн зүхээд арайтай л алсан ч багадна гэчихсэнгүй. Тэрбээр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Бямбадоржид сүрийг үзүүлж, дуракуудыг (нийслэлийн иргэдийг хэлэв…) гадуур аль нэг аж ахуйн нэгж, байгууллагаас үйлчилгээ авахад нь саад учруулж хүч хэрэглэж байгаад бүүстэр тунд хамруул гэж аагчив.

Тэгэхээр сайн дурын үндсэн дээр хийгдэх нэмэлт тунгийн дархлаажуулалтыг хотын иргэд Д.Сумъяабазарын шахалт, шаардлагаар бүр зодуулж хэмхчүүлэхээс арай наахнуур байдалд (хүч хэрэглэнэ гэдгийг одоогоор ингэж л ойлгов…) хийлгэж мэдэх нь. 

Хэдхэн хоногийн өмнө нийслэлчүүдийг ОРК хэмээн доромжлоод хотын соёлд сургахаа мэдэгдэж байсан энэ бөх тахлын тархалт иргэдээс бус өөрсдөөс нь, тэр дундаа Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн онцгой комиссын даргын удаа дараагийн судалгаа, тооцоололгүй дурак шийдвэрүүдээс болсон гэдгийг мартсан бололтой.  Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Бямбадорж ч таарсан таар шуудай, тамтаггүй дорой нэгэн аж.

Нэмэлт тунгийн дархлаажуулалт гэдэг сайн дурын үндсэн дээр хийгдэх ёстой, хэн ч хэнийг ч хүчээр тарих эрхгүй гэдгийг Хотын захирагчид эгцхэн харж байгаад хэлчих зориг зүрх, ухамсар Ж.Бямбадорж гээч түр гүйцэтгэгчид түй ч алга. I эмнэлгийн дарга, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байхдаа ч хэл ам таталж, ашиг сонирхлын зөрчилтэй гэгдэн түвэг удаж байсан энэ дорой эрд Нийслэлийн эрүүл мэндийн газрыг хариуцуулчихаад тахлыг хохирол багатай даван туулах эрс шийдэмгий шийдвэр, дорвитой арга хэмжээ хүлээн сууна гэдэг угаасаа эмгэнэл л дээ.

Таарсан таарууд дугуй дугуйгаа олно гэдэг энэ биз…

“Нутаг ус нэгтэй тул хотын дарга намайг хамгаална, би хотын даргын хүн… Тэрбайтугай МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нар ард минь асаалттай танк мэт өмөөрч байдаг, би ашиг сонирхлын зөрчилтэй бол Я.Содбаатар дарга ч Шадар сайд байхдаа ашиг сонирхлын зөрчилтэй л байсан” гэхчлэн аархдаг талаар ажилтнууд нь хэлж байна. Тэрчлэн эл жиг жугийг батлах мэт өөр рүү нь өрвөлзсөн бүгдийг халж сольсон гэх улигт муу мэдээнүүд Ж.Бямбадоржоос одоо ч салаагүй.

Тэгэхээр Өвөрхангайн угшилтай мань эрс нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудыг вакцины III тунд хамрагдсан хүнд үйлчил гэх дарамт ханхлуулсан согогтой, солгой шийдвэрээ өнөө маргаашгүй гаргах нь тодорхой боллоо.

Нийслэлчүүд мал биш… Захирагчийн суудалд заларсан гээд ард иргэдээ орк, дуракаар нь дуудах эрх эрхэм Засаг даргад байхгүй юм.

Цар тахлын эсрэг хариу арга хэмжээ, төлөвлөлт, зохион байгуулалтад жил бэлдсэн гэх боловч барьц алдаж, нийтийн дунд тархсан нь Хотын удирдлагуудтай холбоотой болохоос бус вакцин хийлгэх эсэхээ өөрөө мэдээд шийдэх эрхтэй иргэний буруу биш.

Халдварыг нийтийн дунд алдах үед хувийн унаа хөсгийг хорьж, QR код гээч авлигалд суурилсан тусгай зөвшөөрлийг хэвлэн тараасан, нийтийн болон автомашины тээврийн хэрэгслийг өглөө 6:00-10:00, орой 17:00-21:00 цагийн хооронд зорчиж байсныг нэг цагаар багасгаж хязгаар тогтоон хүчээр бөөгнөрөл үүсгэх шалтгаан бий болгосон. Өнгөндөө нийтийн тээврээр зорчих, автомашинаар хөдөлгөөнд оролцох цаг мэт харагдах ч үүний цаана эдгээр цагуудад дэлгүүр, худалдааны төв, эмнэлэг, төр болоод төсвийн байгууллага, банк санхүүгийн байгууллагад үйлчлүүлэх иргэдийн бөөгнөрлийг дам үүсгэсэн гэмт шийдвэр байв.

Тэрбайтугай хатуу хөл хорионы үед иргэдийн хүнс залгуулах нэрээр нөөцийн мах борлуулахдаа хот, дүүргийн удирдлагууд зохион байгуулалтын маш том алдаа гаргасан. Нөөцийн мах борлуулах цэгүүдэд борлуулалт эхлэхээс өмнө иргэд хоорондын зай баримтлах цэгүүдийг тодорхой гарган, тэмдэглэж өгөөгүйгээс иргэдийн бужигнаан, бөөгнөрөл хэд хэдэн газарт үүсч, халдвар хяналтгүйгээр тархах ноцтой нөхцөл бүрдсэнийг бид мэднэ.

Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазарын эл дурак шийдвэрүүд нь тахлын тархалтыг хяналтаас алдахад хүргэж, нийслэлийн иргэдийн амь нас эрүүл мэндэд бодит эрсдлийг чирч ирсэн байхад иргэд түүнтэй өнөө хэр хариуцлага яриагүй.

Гэтэл хойноос ирээд хот, хотонд ороод хонь минийх гээч болж, даварсаар даварсаар Дагвын орон дээр гарч суухын үлгэрээр иргэдээ ОРК, ДУРАК-аар дуудан, улмаар хүч хэрэглэн тарихдаа туллаа.

Дебил гэж debilis гэх латин үгнээс гаралтай мулгуу маанаг төрхтэй, сэтгэцийн ядмаг хэв шинжтэй, орчин ахуйгаа ойлгох, ухамсарлах чадваргүй мангар хүнийг хэлдэг.

Ковидын үеийн хэцүү бэрхийг чадан ядан даван туулах гэж хичээн зүтгэж буй иргэдээ орк, дуракаар дуудаж буй хотын даргыг ингэж дебилтэхгүй ээ гээд хэлчихэд тэгтэл гомдон, уйлж хайлахгүй биз. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр унадгийг энэ дашрамд саначих байлгүй, Д.Сумъяабазар гуай!!!

Коронавирусийн эсрэг вакцинууд цус өтгөрүүлж, энэ нь тодорхой хэмжээгээр эрсдэл дагуулж байсан тул ДЭМБ-аас бүүстэр тунг хойшлуулах мэдэгдэл гаргаж байсан удаатай.

Нэмэлт тун хийлгээд нас барсан тохиолдол хэд хэд бий. Тийн атал хүч хэрэглэн байж нэмэлт тун шахах гэж улайрах хотын даргын үйлдэл нь ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг аврах гээд байна уу, алчих гээд байна уу гэдгийн алин болохыг хэлж үл мэдэх байдлыг үүсгэж байна.

Түүний зүхэлтийг дэмжих мэт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон бусад албаны холбогдох хүмүүсийг дагуулан дархлаажуулалтын цэгүүдээр хэлхэлдэн попров.

Олон хүний бөөгнөрөл гэдэг утгаа алдсан. Гүйцэтгэх засаглалын тэргүүн, салбар хариуцсан сайдын дагагчид хэдэн “зуугаараа”.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ кофе барьж, III тунг рекламдахын тулд 2 оюутан дээр очиж буй зохиомж… Эрүүл мэндийн сайд С.Энхболдтойгоо хоёул хангинатал кофе үнэртүүлэн уух атлаа хоёр оюутныг эхлээд дайлчих сэтгэл дутаж байх жишээтэй. Эцэст нь зураг авалтын багийнханд хоосон суугаад байсан хоёр оюутны дүрс зохиомжийг муухай харагдуулаад байсан уу, яасан, кофе шопын зочдод зориулсан зориулалтын аяганд бус цэвэр усны цэлдгэр том том аяганд юу ч юм дүүргээд шидчихсэн харагдсан.

Тэгснээ гурав дахь тунгаа хийлгэсэн бол маскаа ав, ав гэж ч байх шиг… Гурав дахь тунд хамрагдсан ч агаар солилцоогүй, түм түжигнэж бум бужигнасан газарт амны хаалтаа зүүсээр байх ёстой юм, Ерөнхий сайд аа!!!

Нэмэлт тунд хамрагдсан иргэд ч халдвар авч, амь нас нь эрсдэж байгааг С.Энхболд сайд чинь хэлээд өгөхгүй байна уу, Л.Оюун-Эрдэнэ ээ!!!

Дэлхий нийт амны хаалтаа гадаа буюу агаарт авч, дотор буюу агааргүй орчинд тайлахгүй байх зохицуулалт мөрдөж байгааг дуракаар дуудуулсан иргэд чинь маш сайн мэдэж байгаа.  Гэтэл сайн дурын үндсэн дээр хийгдэх ёстой вакциныг хүчээр шахаж, хамгийн төгс хамгаалалт болох АМНЫ ХААЛТ-ыг тайл хэмээн буруу сурталдах Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хотын мээр Д.Сумъяабазар нарын чичрэн давчдах хоршил нэг л сэжигтэй…

Цар тахлаар халхавч хийн юуг ч юм цадтал идэх гэсэн их шуналын үнэр шиг огиудас төрүүлж байна!!!

Тиймээс эрх баригчдыг гурав дахь тунг хийлгэсэн иргэдэд л үйлчил гэсэн хүч түрэмгийлсэн солгой шийдвэр гаргах тохиолдолд Нэмэлт тун хүчээр зүтгүүлж, шахаж буйн цаад учир шалтгааны мөрөөр бид анхаарал тавин орох болно…

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү