С.Энхболд: Хүн амын 50 хувь нь нэмэлт дархлаажуулалтад хамрагдвал 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулна


2021-11-24 13:14:44

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэсэн зарим асуудлын талаар мэдээлэл хийж байна.

Мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх ажлын хэсгийг мэдээллийг өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар сонссон. БНХАУ-аас өнөөдрийн байдлаар төмөр зам болон агаарын замаар татан авч байгаа. Цаашид хилийн 0 цэг дээр дулаалгатай чингэлэг солилцох байдлаар зохион байгуулах талаар ажлын хэсэг мэдээлэл өгсөн. Бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт харьцангуй сайжирсан тул үнийн өсөлт бага зэрэг буурч байгаа гэх мэдээллийг ажлын хэсгийнхэн мөн өгсөн.

Мөн өнөөдөр зарим албан тушаалтныг томилох асуудлыг хурлаар шийдвэрлэсэн. ИНЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр иргэний нисэхийн газарт 22 жил ажилласан С.Мөнхнасанг томилсон бол Газар зохион байгуулалт, геодез зураг зүйн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр А.Энхманлай нарыг томиллоо" гэв. 

Үүний дараа Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Засгийн газрын хуралдаанаар вакцины гуравдугаар тунгийн хамрагдалт 50 хувьд хүрэх юм бол  бүх шатны боловсролын байгууллагыг танхимаар хичээллэх,  2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах ажлыг зохион байгуулах чиглэлийг өгсөн" хэмээв.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү