Д.Цогтбаатар: Надад хоёр жийнс, нэг пүүзнээс өөр хувцасгүй байсан үе бий
2022-05-19 12:34:42

УИХ- ын гишүүн Д.Цогтбаатар нарын гишүүд Төрийн ордонд нэвтрэх журамд өөрчлөлт оруулах журамд өөрчлөлт оруулах санал гаргаж Eрөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын дарга, Төрийн тусгай хамгаалалтын газарт хүргүүлжээ.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Иргэдийг хувцаслалтаар ялгаварлан гадуурхах нь ардчилсан нийгэмд хүний эрхийн ноцтой зөрчил гэдгийг тодотгоод Төрийн ордонтой танилцах, сонгогч нар гишүүдтэй уулзах үед тавигдах журмуудад өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай. Энэ бол зөвхөн хувцасны тухай асуудал биш, иргэддээ хэрхэн хандах, шинэ зарчимд нийцэж ажиллах тухай асуудал юм. Би ч гэсэн залуу байсан, надад хоёр жийнс, нэг пүүзнээс өөр хувцасгүй байсан үе бий. Тиймээс хувцас заасан журмыг өөрчлөх ёстой гэв.

Сэтгэгдэл бичих: