МАН-ын бүлэг хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох чиглэл өглөө


2023-03-20 15:47:18

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.03.20/ хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцжээ.

1. УИХ-ын хаврын ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэх хуулийн төслүүдийн талаарх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээллийг сонслоо. Авлигатай тэмцэх чиглэлд бодлогыг чангатгах хуулиуд, Аялал жуулчлалын тухай хууль зэрэг нийт 50 гаруй хуулийг хаврын чуулганаар хэлэлцэхээр тогтлоо.

2. УИХ-ын 2022 оны намрын чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын гишүүдийн тойрогтоо ажиллах үеэр иргэдээс гарсан саналуудыг нэгтгэн, Засгийн газарт хүргүүллээ.

Иргэдээс гаргасан саналуудыг багцалж, 10 саналыг эрэмбэлэн Засгийн газарт хүргүүлахээр шийдвэрлэлээ.

  • Нэгдүгээрт, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляц нэмэгдэж буй асуудал
  • Хоёрдугаарт, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж амьжиргааны түвшинд хүрэлцэхгүй байгаа асуудал
  • Гуравдугаарт, бүх төрлийн зээл олголт эрс багассантай холбоотой арилжааны банкнуудын зээл олголтыг нэмэгдүүлэх
  • Дөрөвдүгээрт, Хөдөө, аж ахуйн бүтээгдэхүүн болох мах, арьс, ширний үнийг нэмэгдүүлэх
  • Тавдугаарт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг олгох
  • Зургаадугаарт, Хүүхдийн мөнгийг 91 хувьд бус “Хүүхэд бүрд олгох”
  • Долоодугаарт, Нийслэлийн түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах
  • Наймдугаарт, Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, энэ чиглэлд ялын бодлогыг нэмэгдүүлэх
  • Есдүгээрт, Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжих явцад орон нутагт бэрхшээл үүсэж буй асуудал
  • Аравдугаарт, Төрийн боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажил гүйцэтгэх сайжруулах, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх

Дээрх 10 саналыг Засгийн газрын хурлаараа хэлэлцэж, шийдвэр гаргах чиглэлийг өгөв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү