Нийслэлд махны үнэ 3.3 хувиар буурчээ


2014-12-01 14:32:23

Нийслэлийн Статистикийн газраас гаргасан мэдээллээр Улаанбаатар хотод 11 дүгээр сарын сүүлийн 7 хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 5705 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7425 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 85 төгрөгөөр, үхрийн цул мах  315 төгрөгөөр тус тус буурчээ.

Өнөөдрийн байдлаар үхрийн мах “Хүчит Шонхор”  хүнсний захад хамгийн хямд буюу 7200 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөг байна. Харин хонины ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 145 төгрөгөөр, хонины цул мах 60 төгрөгөөр буурч, хонины мах “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5500 төгрөгөөр,  “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөгөөр худалдаалж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү