Хөрөнгө оруулалтын сан байгуулна


2014-12-02 16:01:36

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуралдааны 36 дугаар тэмдэглэлийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банк олон улсын санхүүгийн байгууллагуудтай олон удаагийн хэлэлцээр хийсний дүнд JP Morgan банкнаас санал ирүүлж, уг саналын дагуу хөрөнгө оруулалтын сан байгуулах бололцоо бүрдсэн байна.

Үүнтэй холбогдуулан олон улс болон дотоодын санхүүгийн байгууллагатай хэлэлцээр хийж, хөрөнгө оруулалтын сангийн эхний үе шатыг хэрэгжүүлэх зорилгоор 100 сая ам.долларын хэмжээтэй санхүүгийн амлалт гаргахыг Хөгжлийн банкны ТУЗ-д Засгийн газрын хуралдаанаас зөвшөөрлөө. “Хөрөнгө оруулалтын сан”-г үүсгэн байгуулах болон үйл ажиллагааг бодлогоор хангаж, чиглэл өгч ажиллахыг Сангийн яаманд зөвшөөрлөө.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү

Өндөр болгох нууц 2014-12-02 22:25:17-д бичсэн холбогдсон IP хаяг: 112.72.11.67
15-35 насныханд злориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗҮ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮