Татварынхны “ урамшуулал”-ын асуудлыг шалгах ажлын хэсэг байгууллаа


2014-12-02 20:30:03

Татварын байцаагчид өөрсдийгөө тэрбум тэрбумаар шагнасан нь ард иргэд төдийгүй шийдвэр гаргагчдын дургүйцлийг хүргээд авсан.

ТЕГ зөвхөн өнгөрсөн онд нийслэлийн зургаан дүүргийн 20 орчим байцаагчид зургаан тэрбум гаруй төгрөг олгосны 1.1 тэрбум төгрөг Баянзүрх дүүргийн Татварын албаны байцаагчдад очсон байв

Энэ асуудалд АТГ-аас  “Өндөр хэмжээний авлига. Байцаагчдын урамшууллыг зогсоо” гэх зөвлөмжийг гаргасан бол  УИХ-ын дарга З.Энхболд  “Татварынхан олон тэрбумаар шагнуулсныг зогсоож, буцааж төлүүлэх шийдвэр гаргууллаа” хэмээн мэдэнгдэж байсан билээ.

Тэгвэл өнөөдөр болсон Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр Татварын ажилтнуудын үр дүнгийн урамшуулал авсан талаарх асуудлыг шалгах ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг УИХ-ын дарга чиглэл болгосны дагуу байгуулав.

Дашрамд дуулгахад, ТЕГ энэхүү урамшууллаа 2006 оноос эхлэн бүтэн найман жилийн турш хүртэж иржээ.

Б.Цэцэ

buzznews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү

Өндөр болгох нууц 2014-12-02 22:22:39-д бичсэн холбогдсон IP хаяг: 112.72.11.67
15-35 насныханд злориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗҮ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮