Сүүлийн 55 жилийн түүхэнд байгаагүй өндөр ургац хураалаа


2014-12-03 14:54:05

Энэ онд нийтдээ 518.7  мянган тонн үр тариа, үүнээс 489.4 мянган тонн буудай, 164.0  мянган тонн төмс, 102.2  мянган тонн хүнсний ногоо, 51.7 мянган тонн тосны ургамал, 40.3 мянган тонн тэжээлийн ургамал буюу нэгжээс 16.6 цн үр тариа, үүнээс 16.9 цн улаанбуудай, 123.2 цн төмс, 122.9 цн хүнсний ногоо, 24.5 цн тэжээлийн ургамал, 6.4 цн тосны ургамал тус тус  хураан авлаа.

Төрөөс тариалангийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, тариалангийн салбарт нэвтрүүлж буй дэвшилтэд техник, технологи, үрийн шинэчлэл, тариаланчдын маань нөр их хичээл зүтгэлийн үр дүнд бид сүүлийн 20 жилд гарч байгаагүй ажлын амжилтыг гаргалаа.

Үүнд:

- Нийт хураан авсан үр тариа, улаанбуудайн ургацаар 1991 оны түвшинд хүрсэн амжилтыг үзүүллээ.

- Нэгжээс хураан авсан ургацаар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсэн 55 жилийн түүхэнд авч байгаагүй өндөр ургацаар ойн жилдээ бэлэг барьлаа.

- Шинэ ургацаас 14 аймгийн 896 аж ахуйн нэгж, иргэн 340.0 мянган тонн буудай гурил үйлдвэрлэлд нийлүүлсэн нь 1991 оны түвшинд хүрч буй ажлын амжилт бөгөөд зөөлөн буудайн гурилын дотоодын хэрэгцээг бүрэн хангасан үзүүлэлт юм.

- Нийтдээ 337.1 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэсэн нь мөн сүүлийн 20 шахам жилд хүрч байгаагүй ажлын амжилт боллоо.

-  Импортоор 6.6 мянган тонн элит болон 1 дүгээр репродукцын  үр  нийлүүлж үрийн чанар хангамжийг сайжруулсаны зэрэгцээ Дарханы УГТСЭШХ-ийн үржүүлж гарган нутагшуулсан эх орны эрдэмтийн бүтээл болох Дархан 144, Дархан 34 сортын 65 тонн элит үрийг Яам худалдан авч эрх бүхий аж ахуйн нэгжид гэрээгээр олгож үржүүлгийн ажлыг эхлүүлсэн нь сүүлийн 20 жилд шинээр хэрэгжүүлсэн ажил боллоо.

- Тариаланчидад учирч буй санхүүгийн дарамтыг хөнгөлөх, технологийн ажилбаруудыг хугацаанд нь гүйцэтгэх зорилгоор зөвхөн 2014 онд шатахуун, үр, ургамал хамгаалалын бодис, бордоо, техник тоног төхөөрөмжийн нийлүүлэлтэд нийтдээ 20.4 тэрбум төгрөгийн санхүүгийн хөнгөлөлт, дэмжлэг үзүүлсэн байна.

Цаашдаа хүрсэн түвшингээ тогтворжуулах, улмаар эрчимжүүлэн хөгжүүлэх зорилгоор “Газар тариалангийн тогтвортой хөгжил” хөтөлбөрийн төслийг эцэслэн боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхээр бэлтгэж байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү