Нийслэлийн төсвийг 542 тэрбум төгрөгөөр баталлаа


2014-12-05 09:49:37

Ирэх онд Улаанбаатар хотын төсөв 575 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн ч хоёр дахь хэлэлцүүлгээр орлого, зарлагын хэмжээг 542 тэрбум төгрөгөөр баталлаа.

Тодруулбал 57 тэрбум төгрөгийг урсгал зардлаас танасан бол өмнөх жилтэй харьцуулбал 66 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хасахаар болсон байна.Мөн ирэх долоо хоногт Засгийн газар улсын нэгдсэн төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах төслийг өргөн барих тул нийслэлийн энэ оны төсөвт тодотгол хийхээр болжээ.

Ирэх онд төсвийн ерөнхий зарчим шаардлагагүй зардлыг танах, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд боловсруулсныг албаныхан онцолж байна. 2015 онд замын ажлыг хийх хөрөнгө оруулалтыг нэлээн танасан байна.

Мөн 2015 онд БНХАУ-ын Монгол Улсад үзүүлэх нэг тэрбум юанийн буцалтгүй тусламжаас  орж ирэх 300 сая юаниар нийслэлд барих сургууль, цэцэрлэгэд санхүүжилт хийхээр шийдвэрлэлээ. “Эдийн засгийн хямралаас шалтгаалан аль болох танасан хассан хэмнэлттэй төсөв баталлаа. Нийт 542 тэрбум төгрөгийг хувиарлах нь багагүй хүндрэлтэй байлаа" хэмээн төлөөлөгчид тодотгов.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү