Чанаргүй зээлийн хэмжээ 620 тэрбум төгрөгт хүрчээ


2014-12-12 10:53:53

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс буюу инфляци өнгөрсөн 11 дүгээр сарын байдлаар өмнөх сараас 0.7 хувь, оны эхнээс 10.1 хувь, өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өссөн хэмээн Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ.

Инфляци өсөхөд хүнсний барааны үнийн өсөлт 21 хувь, өргөн хэрэглээний барааны үнэ 20.1 хувь, орон сууцны үнэ 19.1 хувь, тээврийн зардлууд 10.3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин мөнгөний нийлүүлэлт 9.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 53.1 тэрбум төгрөг буюу 0.5 хувиар буурчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 9.1 хувь буюу 0.8 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Өнгөрсөн сарын эцсийн дүнгээр гүйлгээнд 769 тэрбум төгрөг байгаа гэсэн тооцоо гарсан бол банкны системд чанаргүй зээлийн хэмжээ 620 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх сараас 2.3 хувь, өмнөх оноос 8.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү