Зээл төлөлтийн хугацаагаа хэтрүүлж байсан ч дахин зээл авч болно


2017-03-04 17:20:13 0 1921
Монголбанк зээлийн мэдээллийн сангаасаа 25621 иргэний зээлийн сөрөг түүхийг хаагаад байна. Зээлийн гэрээ нь нэгээс доош хугацаагаар хийгдсэн, зээл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэнээс ихгүй, хугацаа хэтрүүлсэн ч энэ оны нэгдүгээр сарын 30-наас өмнө төлсөн бол үүнд хамрагдсан гэсэн үг. Мэдээллээ шалгахыг хүсвэл аль ч банкнаас лавлагаа авч болно.
Хэдийгээр хугацаа хэтрүүлсэн ч зээлээ төлсөн зээлдэгч дараа дахин зээл авах гэхээр банк зээлийн сөрөг ангилалд орсон л бол найдваргүй зээлдэгч гэж үзэн зөвшөөрдөггүй. Монголбанкны Ерөнхийлөгчийн гаргасан энэ шийдвэр иргэдийн хүсэлтэд үндэслэгдсэн бөгөөд олон зээлдэгч дахин зээл авах боломжтой болж байна.
 
buzznews.mn
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү