“Эрдэнэс-Тавантолгой” ХК ажилтнуудаа дэмжих чиглэлээр Солонгосын талтай хамтран ажиллана


2019-06-05 19:44:04
"Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас БНСУ-ын аялал жуулчлалын төрийн өмчит корпорацийн Улаанбаатар төлөөлөгчийн газартай хамтран ажиллах санамж бичгийг 2019 оны зургадугаар сарын 3-ны өдөр байгууллаа.

Санамж бичгийг "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, БНСУ-ын төрийн өмчит аялал жуулчлалын корпорацийн дэд ерөнхийлөгч Пак Жон Ха нар үзэглэв.

Энэхүү хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд компанийн ажилтнууд БНСУ-д мэргэжил дээшлүүлэх болон зорилтот сургалтуудад хамрагдаж, эрүүл мэндийн болон байгууллагын урамшуулалт аялал зэрэг хөтөлбөрт оролцох боломжтой болох юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү