“ДИ БИ ЭМ АССЕТ МЕНЕЖМЕНТ ҮЦК” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР


2019-02-19 12:12:12

Компанийн тухай хууль, Ди Би Эм Ассет Менежмент ҮЦК” ХХК-ийн дүрэм, “Ди Би Эм Ассет Менежмент ҮЦК” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019 оны 01 дүгээр шийдвэрийг тус тус үндэслэн “Ди Би Эм Ассет Менежмент ҮЦК” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Сонгон шалгаруулах хараат бус гишүүний тоо - 1

Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:

  1. Санхүү, эдийн засаг, хууль зүйн  дээд боловсролтой, уг салбарт таваас доошгүй жил ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай байх;
  2. Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсгэхгүй байх;
  3. Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй;
  4. Нэр дэвшигч өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй;
  5. Төрийн үйлчилгээний албанаас бусад төрийн алба хашдаггүй;
  6. Тухайн компанитай бизнесийн аливаа холбоогүй;

Бүрдүүлэх материал:

  1. Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл;
  2. Өөрийн намтар, ажлын туршлага, ур чадварын талаарх танилцуулга (200 үг)
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  4. 4х6 см хэмжээтэй 2 хувь цээж зураг;
  5. Оршин суугаа газрын тодорхойлолт;
  6. Төрийн албан хаагчийн анкет;
  7. Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг;
  8. Боловсролын диплом, үнэмлэх, гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  9. Нийгмийн даатгалын дэвтрийн  нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  10. Иргэний ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа;

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа:

Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2019 оны 03 дугаар  сарын 13-ны өдрийн 12:00 цаг хүртэл хүлээн авна.

 

Материал хүлээн авах хаяг:

 

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-19, 12 давхарт байрлах Монгол Улсын Хөгжлийн банкны 1214  тоот өрөөнд хүлээн авна.

 

Анхаарах зүйлс:

  1. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарыг тус тус гаргацтай бичнэ.
  2. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
  3. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
  4. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
  5. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй Нэр дэвшүүлэх хорооноос холбоо барина.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү