Монгол Улс 2.84 сая баррель газрын тос экспортоллоо


2019-07-01 19:27:35

Зургаадугаар сарын 12-ны байдлаар Монгол Улс 2.84 сая  баррель газрын тос экспортолсон талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам мэдээллээ. 2019 онд нийт 8.15 сая баррелийг экспортолж, 223.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн.

Энэ дунд “Petro China Dachin Tamsag” компани 95.5 хувийг, “Доншин” компани 4.5 хувийг экспортлох төлөвлөгөө батлуулсан байна. Олон улсын зах зээлд Иран, АНУ-ын харилцаа хурцадсан болон бусад хүчин зүйлсээс хамаараад Вэст Техас газрын тосны ханш сүүлийн 2 сард хувиар өсөөд байна.

Монгол Улс Энэтхэгийн нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр газрын тосны үйлдвэр байгуулахаар дэд бүтцийн ажлаа гүйцэтгэж байгаа юм. Газрын тосны бүтээгдэхүүний импорт зургаадугаар сард ОХУ-аас импортолсон газрын тосны бүтээгдэхүүний хилийн үнэ тонн тутамдаа 25 ам.доллароор буурсан. Үүний нөлөөгөөр шатахууны жижиглэнгийн үнэ 50 орчим төгрөгөөр буурсан талаар Ашигт малтмал, Газрын тосны газар мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү