"TOP 20" индекс 0.53 хувиар өсч, 20186.59 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,542,383,340,008 төгрөг боллоо.
2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр I, II, III ангиллын 21 хувьцаат компанийн 57,294,613 төгрөгийн үнийн дүн бүхий 161,942 ширхэг хувьцаа арилжжээ. Үүнээс 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан байна.
Харин 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Улсын их дэлгүүр ХК (UID+14.71%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND+5.1%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD-7.92%) болон "Гутал" ХК (GTL-4.93%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Сэтгэгдэл бичих: