Арилжааны банкууд 16:00 цаг хүртэл ажиллахаар болжээ


2020-02-18 12:26:55

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд олон нийтийг цуглуулахгүй байх зорилгоор нэр бүхий банкууд ажлын цагийн хуваарьтаа өнөөдрөөс өөрчлөлт оруулж эхэлсэн байна. Тодруулбал, ХААН, Голомт, Хас, Төрийн банк гуравдугаар сарын 2-ныг дуустал 16:00 цагт хүртэл иргэдэд үйлчлэхээр болжээ.

Харин Худалдаа хөгжлийн банк одоогоор цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулаагүй ч иргэдийн онлайн банкны ашиглалтыг дэмжих зорилгоор цахим гүйлгээнийхээ шимтгэлийг 0 төгрөг болгоод байна. Капитрон банк мөн цахим гүйлгээнийхээ шимтгэлийг ирэх дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл тэглэжээ.

Банкуудын цагийн хуваарь, үйл ажиллагааны талаар Банкуудын холбооноос нэгдсэн зохион байгуулалт хийгээгүй ч цаашид цахимаар банкны олон үйлчилгээг авах боломж бүрдэж байгаатай холбоотойгоор банкуудын цагийн хуваарь богиносно гэдгийг мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү