Махны үнэ ялимгүй буурчээ


2020-02-21 09:28:49

Махны дундаж үнэ                              

Өчигдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 9575 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11399 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай  махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад  тогтвортой, харин үхрийн цул махны үнэ 224 төгрөгөөр буюу 1.7 хувиар буурчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 10000 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 14000 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 58, хонины цул махны үнэ 136 төгрөгөөр буурчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 8300 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 13000 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ  

Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1419-2000 төгрөг, 1-р зэргийнх 1179-1500 төгрөг, 2-р зэргийнх 800-1100 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1390-1500 төгрөгийн үнэ ханштай байна.

Харин “Хүчит шонхор”, “Баянзүрх”, “Барс” хүнсний захуудад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1400 төгрөг, 1-р зэргийн гурил 1200 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1399 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит Шонхор”, “Хархорин”  хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1200 төгрөгөөр, харин “Номин” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1399 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ

Монгол төмс 10.9 хувиар өсч 903 төгрөг, монгол лууван 4.6 хувиар өсч 1584 төгрөг, байцай 2.9 хувиар өсч 1733 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Харин бусад хүнсний ногооны үнэ тогтвортой байлаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү