Б.Ганхуяг: Ногдол ашгийг аль болох чирэгдэл учруулахгүйгээр хуваарилахаар ажиллаж байна


2020-02-21 17:53:58
“Эрдэнэс-Тавантолгой” ХК 2019 оны ашгаасаа нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг  хуваарилах шийдвэр гаргаснаа өнгөрсөн даваа гарагт зарласан. Энэ мэдээлэл цацагдснаас хойш дөрөв хоногийн хугацаанд 99 мянга гаруй иргэн хувьцааны тоогоо шалгаж, 59 мянган иргэн шинээр хувьцааны данс нээлгэж, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн аппликейшнийг 84 мянган хэрэглэгч гар утсандаа шинээр татаж авчээ. Мөн брокерийн компаниудад хандан үйлчлүүлэх иргэдийн тоо нэлээд нэмэгдсэн байна. Корона вирусийн халдвар дэгдэн, өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед иргэд заавал “Эрдэнэс-Тавантолгой” ХК болон брокерийн компаниудад очихгүйгээр хэрэгтэй мэдээллээ авах, онлайнаар дансаа шалгах, нээх боломжтойг өнөөдөр хэвлэлийн хурлын үеэр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг санууллаа. Ногдол ашиг олгох хүртэл хугацаанд тус компаниас даваа гараг бүрийн 13 цагт мэдээлэл хийж байхаар болсон. Ирэх даваа гарагт цагаан сарын шинийн 1 таарч байгаа учраас өнөөдөр мэдээллээ хийлээ.
 
Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 28 тоот Ногдол ашиг тараах ажиллагааны тухай тогтоолын дагуу ҮЦТХТ-өөр /Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв/ дамжуулан ногдол ашгийг хуваарилна. Иргэд данс нээлгэсэн брокерийн компаниудтайгаа холбогдож бүртгэлээ баталгаажуулж, байнгын ашигладаг арилжааны банкны дансаараа ногдол ашгаа авах юм. Алслагдсан хөдөө орон нутагт Төрийн банкны салбар төвүүдээр дамжуулан иргэдэд үйлчилгээ үзүүлнэ. 2,511,000 хувьцаа эзэмшигчдэд  ногдол ашиг хуваарилах үйл ажиллагааг  хамгийн хялбар, цаг хугацаа, явдал чирэгдэл учруулахгүйгээр зохион байгуулахад анхаарч байгааг Б.Ганхуяг захирал хэллээ. Мөн тэрээр ногдол ашиг бол төсөв биш, бэлэн мөнгө тараалт ч биш, хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдэд очиж буй ашиг гэдгийг сануулсан юм.  
 
Хэвлэлийн хуралд Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Хуяг, “Гэрэгэ систем” компанийн захирал Ц.Эрдэнэбаяр,  Бумбат Алтай” брокерийн компанийн ТУЗ-ийн дарга Ш.Батжаргал нар оролцож, ногдол ашиг олгох үйл явц болон хувьцааны данс нээх онлайн үйлчилгээ, шинэ технологийн талаар танилцууллаа. 
 
Ногдол ашигтай холбоотой мэдээллийг албан ёсны эх сурвалжаас буюу www.ett.mn вэб сайт болон “Эрдэнэс-Тавантолгой” пэйж хуудас, аппликейшн, 1072 пэйж хуудас болон 1800-1072 тусгай дугаарын утсаар авах боломжтой. 
 
Иргэдийн хувьцааны тоо ширхэг, ногдол ашгийн хэмжээ:
Хувьцааны тоо ширхэг Нэгж хувьцааны ногдол ашиг Ногдол ашиг Шалтгаан
1
222
90₮
19.980₮
2011-2012 онд сургалтын төлбөр хэлбэрээр 491.960 төгрөгийн хишиг хувь хүртэж, “Сайн хувьцаа” арга хэмжээнд хамрагдан Засгийн газарт хувьцаагаа худалдаж 300.426 төгрөг авсан иргэд
2
329
90₮
29.610₮
2011-2012 онд сургалтын төлбөр хэлбэрээр 491.960 төгрөгийн хишиг хувь хүртэж, “Сайн хувьцаа” хөтөлбөрөөр 200.595 төгрөг авсан иргэд
3
419
90₮
37.710₮
2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 8.040 төгрөг, 2010-2011онд сургалтын төлбөр хэлбэрээр 500.000 төгрөгийн хишиг хувь хүртэж, “Сайн хувьцаа” арга хэмжээнд хамрагдан Засгийн газарт хувьцаагаа худалдаж 100.764 төгрөг авсан иргэд
4
436
90₮
39.240₮
2011-2012 онд сургалтын төлбөр хэлбэрээр 491.960 төгрөгийн хишиг хувь хүртэж, “Сайн хувьцаа” арга хэмжээнд хамрагдан Засгийн газарт хувьцаагаа худалдаж 100.764 төгрөг авсан иргэд
5
527
90₮
47.430₮
2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 8.040 төгрөг, 2010-2011онд сургалтын төлбөр хэлбэрээр 500.000 төгрөгийн хишиг хувь хүртсэн иргэд
6
536
90₮
48.240₮
2010-2011онд сургалтын төлбөр хэлбэрээр 500.000 төгрөгийн хишиг хувь хүртсэн иргэд
7
544
90₮
48.960₮
2011-2012 онд сургалтын төлбөр хэлбэрээр 491.960 төгрөгийн хишиг хувь хүртсэн иргэд
8
741
90₮
66.690₮
2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 8.040 төгрөгийн хишиг хувь хүртсэн, “Сайн хувьцаа” арга хэмжээнд хамрагдан Засгийн газарт хувьцаагаа худалдаж 300.426 төгрөг авсан иргэд
9
750
90₮
67.500₮
“Сайн хувьцаа” арга хэмжээнд хамрагдан Засгийн газарт хувьцаагаа худалдаж 300.426 төгрөг авсан иргэд
10
848
90₮
76.320₮
2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 8.040 төгрөгийн хишиг хувь хүртсэн, “Сайн хувьцаа” арга хэмжээнд хамрагдан Засгийн газарт хувьцаагаа худалдаж 200.595 төгрөг авсан иргэд
11
857
90₮
77.130₮
“Сайн хувьцаа” арга хэмжээнд хамрагдан Засгийн газарт хувьцаагаа худалдаж 200.595 төгрөг авсан иргэд
12
955
90₮
85.950₮
2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 8.040 төгрөгийн хишиг хувь хүртсэн, “Сайн хувьцаа” арга хэмжээнд хамрагдан Засгийн газарт хувьцаагаа худалдаж 100.764 төгрөг авсан иргэд
13
964
90₮
86.760₮
“Сайн хувьцаа” арга хэмжээнд хамрагдан Засгийн газарт хувьцаагаа худалдаж 100.764 төгрөг авсан иргэд
14
1,063
90₮
95.670₮
2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 8.040 төгрөгийн хувь хишиг хүртсэн иргэд
15 1,072 90₮ 96.480₮ Хувьцаа нь бүтэн байгаа иргэд
 
 
Иргэдийн бүртгэл, үнэт цаасны данс нээлгэсэн байдал:
Үнэт цаасны данс шинээр нээлгэсэн иргэдийн тоо
 
1 2013 онд
8,952
2 2014 онд
10,452
3 2015 онд
19,593
4 2016 онд
80,876
5 2017 онд
19,334
6 2018 онд
398,081
7 2019 он III улирал
484,322
  Нийт 1,807,898

Үнэт цаасны данс нээлгээгүй иргэдийн тоо 

1 Насанд хүрсэн иргэн
385.226
2 Насанд хүрээгүй иргэн
215.136
  Нийт 600.362
 
“1072 хувьцаа мэдээллийн төв” байгуулагдсанаар иргэдийн данс нээлгэсэн байдал
 
1992 оноос 2018.05.21-ний хүртэлх хугацаанд данс нээлгэсэн иргэдийн тоо
925.495
2018.05.21-ний өдрөөс 2019 оны III улирлын байдлаар шинээр данс нээлгэсэн иргэдийн тоо 882.403
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү