Хувьцааны дансаа нээлгэхдээ хураамж, шимтгэлийн төлбөрийг сайтар нягтлахыг анхаарууллаа


2020-03-23 13:32:37

“Эрдэнэс Тавантолгой” ХК-аас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд “1072 Хувьцаа мэдээллийн төв”-ийн менежер Э.Баатарцогт “Дэлхий нийтийг хамраад байгаа коронавирустай холбоотойгоор техник технилогийг ашиглан 1072 ширхэг  хувьцаатай холбоотой бүх мэдээллийг цахимаар хүргэж байна. “Эрдэнэс Тавантолгой” компани 2.511.000 хувьцаа эзэмшигчтэй. Монгол Улсын хүн амын 80 гаруй хувь нь хувьцаа эзэмшдэг гэж тодотгож болно. Пэйж хуудас, тусгай дугаар, веб сайт ашиглан хувьцаатай холбоотой бүхий л мэдээллийг өгч ажиллаж байна.

Орон нутагт байгаа иргэд 158989 дугаарт мессеж илгээж хэдэн ширхэг хувьцаа эзэмшиж байгаагаа мэдэх боломжтой.

Иргэдээс хамгийн ихээр ирж байгаа асуулт нь хувьцаагаа худалдаж, борлуулах тухай байдаг. Одоогоор хувьцааг арилжих, өвлүүлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” бол хаалттай компани. Дотооддын зах зээл дээр IPO хийсэн тохиолдолд хувьцааг арилжиж, өвлүүлэх боломжтой болно. Компани нээлттэй болсон тохиолдолд Өв залгамжлалын хуулийнхаа дагуу хувьцаагаа үр хүүхэддээ өвлүүлэх боломжтой.

02 сарын 17-нд ТУЗ-ийн хурал болж ирэх тавдугаар сарын 1-нээс хойшг ногдол ашиг хуваарилах шийдвэр гарсан. Ногдол ашиг авахад иргэд брокер диллерийн компанид дансаа нээлгэсэн байх шаардлагатай. Улмаар өөрийн байнга хэрэглэдэг дансаа холбоход л хангалттай юм. Ингэснээр та ногдол ашгаа авахад асуудалгүй гэсэн үг.

Иргэн бүрийн хувьцааны тоо харилцан адилгүй тул ногдол ашгийн авах дүн ч өөр байгаа. Иймээс иргэд өөрт байгаа нэгж хувьцаагаа 90 төгрөгөөр үржүүлэхэд хэдэн төгрөг авахаа мэдэж болно.  

Утсандаа ЕТТ аппликейшн татаж суулгаад хэдэн ширхэг хувьцаатайгаа мэдэх боломжтой бөгөөд брокерийн компаниудаас сонгож дансаа нээлгэх ч боломжтой юм . Өөрөөр хэлбэл, иргэн та хувьцаатай холбоотой бүх үйлчилгээг гэрээсээ авах боломжтой” гэлээ.

Монголын хөрөнгийн биржийн ахлах мэргэжилтэн Нямдорж мөн энэ үеэр мэдээлэл өгсөн юм.  

Тэрбээр “Сүүлийн үед ногдол ашиг тараахтай холбоотойгоор Монголын хөрөнгийн бирж дээр иргэд ихээр ирж байна. Олноороо бөөгнөрч болохгүй энэ эрсдэлтэй цаг үед энэ нь буруу. Хөрөнгийг бирж бол иргэдийн хувьцааны данс нээхгүй. Гагцхүү бүртгэлтэй брокер диллерийн компаниудаар хувьцааны данс нээлгэх боломжтой.

Мөн цэнхэр, ягаан талсарбарын ногдол агшиг тараахтай холбоотой хүмүүс Хөрөнгийн бирж дээр их ирж байна. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв гэж тусдаа байгууллага бий. Энэ байгууллага дээр иргэд очиж цэнхэр, ягаан тасалбараа шүүлгэнхувьцааны талаарх мэдээллээ авч болно” гэлээ.

Мөн тэрбээр брокерийн компанийг сонгохдоо хэд хэдэн зүйлийг анхаарахыг сануулсан. Монголын хөрөнгийн биржийн цахим хуудсанд 54 брокерийн компани бий гэнэ. Улмаар тухайн компанийн үйл ажиллагаа, танилцуулга, хураамж шимтгэл гээд бүхий л мэдээлэл бий аж.

Иймээс эхлээд тухайн брокерийн компанийн танилцуулга, үйл ажиллагааг харах хэрэгтэй гэнэ. Үүний дараа хураамж шимтгэлийг нь харах. Дээрх 54 брокерийн компаниуд 1072 ширхэг хувьцааны дансыг 5000-10000 төгрөгөөр нээж байгаа аж. Иймээс эдгээр хураамжийг нягтлахыг санууллаа.

Дансаа нээлгэсний дараа “Эрдэнэс Тавантолгой” компани нээлттэй болсон тохиолдолд хувьцаагаа зарж борлуулах  тохиолдолд өнөөх данс нээлгэсэн брокер компани шимтгэл авдаг аж. Энэхүү шимтгэл нь 2-6 хувь байдаг гэнэ. Иймээс шимтгэл хураамжийг судалж байж гэрээгээ байгуулах нь зүйтэй гэдгийг ч тэрбээр анхаарууллаа.

Нөгөөтэйгүүр, “Эрдэнэс Тавантолгой” ногдол тараах нь зөв буруу гэх шүүмжлэл, талцал их байдаг. Ногдол ашиг гэдэг бол таны хөрөнгө оруулсаны өгөөж юм хэмээн тэрбээр онцолсон юм. Өөрөөр хэлбэл, хадгалуулсан мөнгөнийхөө хүүг авч байгаатай ижил гэнэ. Ингэхдээ хувьцааны тоо ширхэгт  ямар ч өөрчлөлт орохгүй гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү