Орон сууц болон оюутны төлбөрийн татварын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ


2020-06-04 11:57:46

Анх удаа орон сууц худалдаж авсан болон оюутны сургалтын төлбөр төлсөн иргэд ХХОАТ-ын 10 хувийн хөнгөлөлт эдэлдэг хуультай.  Орон сууц анх удаа худалдан авч байгаа иргэд өмнө нь 3 хүртлэх сая төгрөгийн татварын буцаан олголт авдаг байсан бол Татварын багц хуульд өөрчлөлт оруулсанаар 6 сая хүртэлх төгрөгийн буцаан олголт авдаг болсон.

2019 онд орон сууц худалдан авсан 13,588 иргэн нийт 12.8 тэрбум төгрөг, хүүхдийнхээ сургалтын төлбөр төлсөн 8,922 иргэн нийт 2.4 тэрбум төгрөг авахаар байгааг Татварын ерөнхий газраас мэдээллээ. Буцаан олголтыг хоёр ээлжээр олгох бөгөөд өнөөдрөөс эхний ээлж буюу нэгдүгээр сард материалаа бүрдүүлэн өгсөн иргэдийн орон сууц худалдан авсан болон оюутны сургалтын төлбөрийн буцаан олголт дансанд орж эхэлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү