Шатахууны үнийг нэмэгдүүлэх албажуулсан шийдвэр байгаагүй гэнэ


2020-09-10 15:04:22

ШӨХТГ-аас  2020.05 сараас 09 сарыг хүртэл хийсэн шалгалтын дүнг танилцууллаа. Шалгалтын хүрээнд шатахууны бөөний болон жижиглэнгийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Шалгалтын хүрээнд Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа 19 аж ахуй эрхлэгчийн шатахуун түгээх станцид түүвэрчлэн шалгахад шатахууны хэмжээ, марк дугаар зөрүүгүй, лац ломбо хөндөгдөөгүй байжээ. Гэвч шатахуун импортлогчдын худалдаалж байгаа шатахууны чанар стандартын шаардлага хангахгүй байгааг мэдэгдэв. 

Мөн шатахууны үнэ нэмсэн асуудлаар 17 аж ахуй эрхлэгчээс тайлбар мэдээлэл авсан аж. Шалгалтаар аж ахуйн нэгжүүд шатахууны үнээ нэмэгдүүлсэн асуудлаар албажуулсан тушаал шийдвэр байгаагүй гэнэ.

Мөн үнэ нэмэгдүүлснээ ил тод мэдээллээгүй, хэдэн төгрөгөөр худалдан борлуулж байгаа нь тодорхой байжээ.

Нийт 5 зүйл бүхий албан шаардлага хүргүүлжээ.

  1. Дотоодын зах зээлд борлуулж байгаа шатахууны үнэ, түүний өсөлт хэлбэлзэл, үнийн өөрчлөлтийн талаар болон өөрчлөх болсон үндэслэл шалтгааныг хэрэглэгчдэд цаг тухай бүрт нь нийтэд ил тод нээлттэй байршуулж мэдээлж ажиллахыг даалгасан.
  2. Үнэ өөрчлөх нөхцөл байдал тогтоогдсон үед шатахууны худалдаа эрхлэгч аж ахуй эрхлэгчид нь шатахууны үнэ нэмэх тухай албажуулсан тушаал шийдвэр гаргаж, тушаалыг ШТС-уудад тогтмол хүргүүлж, олон нийтэд ил тод мэдээллэх
  3. Шатахууны худалдаа эрхлэгчдийн дунд картын хөнгөлөлт, урамшуулал зарлах явдал түгээмэл байна. Зарим тохиолдолд урамшууллыг ойлгомжгүй, хэрэглэгчийг төөрөгдүүлсэн байдлаар зохион байгуулж байгаа учраас хуулийн дагуу хэрэглэгчдэд үнэн бодит мэдээллийг өгөх
  4. Шатахууны худалдаа эрхлэгчид чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хангах, улмаар Газрын тосны бүтээгдэхүүний хадгалалт, нэн ялангуяа ШТС-ууд дээрх хадгалах сав, түүнийг цэвэрлэх үйл ажиллагаанд Засгийн газрын тогтоолыг мөрдөх
  5. Газрын тосны бүтээгдэхүүнийг тээвэрлэх дүрэм журмыг хатуу мөрдөх

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү