Өвөлжилт хүндэрч болзошгүй 6 аймгийн удирдлагад үүрэг өгөв


2020-09-30 10:01:06

Энэ жил зуншлага тааруу болон бусад шалтгааны улмаас 6 аймагт өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа. Эдгээр аймгийн удирдлагуудтай цахимаар холбогдон мэдээлэл солилцож, өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлд шуурхай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо. Өвөлжилт хүндэрч болзошгүй 6 аймагт зудын эрсдлийн үнэлгээ хийлгэх хүсэлтээ Улсын онцгой комисст уламжилсан. Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймгийн удирдлагууд болон ажил хариуцсан холбогдох хүмүүст

-Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт оруулах малыг эрүүл ахуй, угаалга, туулгад нэгбүрчлэн хамруулах,

-Аймаг, орон нутгийн удирдлагууд өвс тэжээлийн нөөц бэлтгэх ажлыг шуурхайлах,

-Эдийн засгийн эргэлтэд оруулах малын тоог нэмэгдүүлэх, мал, мах бэлтгэлийн ажлыг эрчимжүүлэх, бэлчээрийн даацад малын тоог тохируулах зэрэг ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг даалгалаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү