Хонины ястай мах кг нь дунджаар 8895 төгрөгөөр худалдаалагдаж байна


2020-10-13 09:59:35

Махны дундаж үнэ                              

Хонины ястай мах кг нь дунджаар 8895 төгрөг, үхрийн ястай мах кг нь 10771 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 173 төгрөгөөр (1.6%), үхрийн цул махны үнэ 16 төгрөгөөр (0.1%) буурчээ.

Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хар хорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8000 төгрөг, Харин “E mart” супермаркет хамгийн өндөр үнэтэй буюу 13300 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 12 төгрөгөөр (0.1%) , харин хонины цул махны үнэ 337  төгрөгөөр (3.5%) буурсан байна.

Энэ долоо хоногт хонины ястай мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7300 төгрөгөөр, харин “Саруул” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 12000 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ  

Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ

  • Дээд зэрэг нь 1400-1700 төгрөг
  • 1-р зэргийнх 1200-1360 төгрөг
  • 2-р зэргийнх 900-1000 төгрөг байна.

Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг

  • Дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1450-2180 төгрөг
  • 1-р зэргийн гурил 1200-1337 төгрөгөөр зарагдаж байна. 

“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1199-1360 төгрөгийн үнэтэй байна. “Номин” супермаркет “Атар” талхыг хамгийн хямд буюу 1199 төгрөгөөр, харин “М-март” супермаркет хамгийн өндөр үнээр буюу 1360 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ

Өмнөх долоо хоногтой харьцуулахад

  • Монгол төмс 0.4 хувиар буурч 734 төгрөгөөр
  • Монгол лууван 6.3 буурч 1331 төгрөгөөр
  • Монгол байцай 5.5 хувиар өсч 1093 төгрөгөөр
  • Монгол хүрэн манжин 6 хувиар буурч 1807 төгрөгөөр
  • Сонгино 1.3 хувиар өсч 1780 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү