Ирэх сарын 1-нээс цахилгааны шөнийн тарифыг 100 хувь хөнгөвчилнө


2020-10-27 13:47:59

Ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс нийслэлийн гэр хорооллын 117 мянга, аймаг, орон нутгийн 72.000 айл өрхийн шөнийн цахилгааны төлбөрийг 100 хувиар хөнгөлнө. Энэ нь агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаанаар халаалт, дулаанаа шийдэхийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй нэг алхам юм.

Энэ жилийн хөнгөлөлтөд гэр хорооллын 189 мянган айл өрх хамрагдаж, үүнд 4.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөсөн. Хөнгөлөлт ирэх сарын 1-нээс ирэх оны 4-р сарын 1-н хүртэлх хугацаанд оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд үйлчилнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү