НӨАТ-ын азтан шалгаруулах сугалаа шударга явагдаж байгаа эсэхийг шалгаж байна


2021-01-15 11:33:14

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас НӨАТ-ын азтан шалгаруулах сугалаа шударга явагдаж байна уу, үнэхээр IT ажилтан 36 удаа азтан болсон уу, эсвэл түүний хамаарал бүхий хүн байнга азтан болж байна уу гэх мэт иргэдээс ирүүлж буй гомдолд тулгуурлаж хяналт, шалгалтын ажил эхлүүллээ.

Өчигдөр супер азтан шалгаруулдаг бөмбөлөгт асуудал байгаа эсэхийг тодруулж, бүгд нэг жинтэй байна уу, үүнийг хэрхэн хянадаг вэ гэдгийг "Стандарт хэмжил зүйн газар", "Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар", "Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв"- ийн холбогдох албаны хүмүүстэй хамт шалгажээ.

Тус бөмбөлгүүд "Боловсрол суваг" телевизийн студид лацтай хадгалагддаг бөгөөд эхний хяналт, шалгалтаар бөмбөлгийн жинд өөрчлөлт ороогүй байна. Харин маргааш супер азтан болсон хүмүүс, IT ажилтан болон түүний хамаарал бүхий хүмүүсээс азтан тодорсон эсэхийг шалгах аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү