"Сандэй-2" худалдааны төв өнөөдрөөс ажиллана
2021-02-18 10:08:40

Хүнсний бөөний худалдааны төв болон захуудын үйл ажиллагааг энэ сарын 16-наас нээж эхэлсэн билээ. Үүний дагуу 34 зах, худалдааны төв үйл ажиллагаагаа нээгээд байгаа. Тэгвэл өнөөдөр дараах 5 зах, худалдааны төвийн үйл ажиллагааг нээж байна.
Хэдийгээр зах худалдааны төвийн үйл ажиллагааг нээж байгаа ч энэ нь хүнсний дэлгүүрүүд бараа татан авалт хийхтэй холбоотой гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, иргэдийг гэрийнхээ ойролцоох дэлгүүрээс хэрэгцээт бүтээгдэхүүнээ авч, хөл хорионы дэглэм зөрчихгүй байхыг анхааруулж байгаа.
- Шинэ Сандэй-2 худалдааны төв
- Баянзүрх-2 зах
- Шинэ сансар зах
- Жанжин худалдааны төв
- Тумбааш худалдааны төв
Сэтгэгдэл бичих: