Ломбардны хүүг 3 хувь болгохыг эсэргүүцэж Цэцэд хандлаа


2021-02-22 14:33:15

УИХ-аас барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардны хүүг сарын гурван хувь болгон бууруулах хуулийг 2021.01.29-ний өдөр баталсан. Гэвч нэг салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг жижиг ломбардууд уг хуулийг даган мөрдөхөөс татгалзаж, уг зүйл заалтыг хүчингүй болгуулахаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргажээ.

Дээрх хуулийг хоёр л ломбард хүлээн зөвшөөрч, хүүгээ 3 хувь болгон бууруулсан байна.

Жижиг ломбарднуудын зүгээс “50 сая төгрөгийг сарын 5-8 хувийн хүүтэйгээр эргэлдүүлж байж дөнгөн данган үйл ажиллагаа явуулдаг учир сарын хүүг 3 хувь болговол шууд дампуурна. Тиймээс нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 220 гаруй жижиг ломбардууд нэгдсэн холбоо байгуулж, Үндсэн хуулийн цэцэд хандсан" хэмээжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү