Монгол Улсын нүүрсний экспорт өмнөх сараас 50 гаруй хувиар өсчээ


2021-02-27 12:29:53

Монгол Улсын Гаалийн ерөнхий газраас гаргасан статистик мэдээллээс харахад энэ оны 1 дүгээр сард Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээ 2.49 сая.тн болж, өмнөх жилийн мөн үеэс 3.02% -иар, 2020 оны 12 дугаар сараас 57.24% -иар тус тус өссөн байна. Үүнд БНХАУ руу 2.31 сая.тн нүүрс экспортолсон нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад ижил түвшинд байв.

Харин өмнөх сартай харьцуулахад 50.11% -иар өссөн байна. 1 дүгээр сарын 25-28-ны өдрүүдэд Ганц мод боомтоор 496 тээврийн хэрэгсэл нэвтрүүлсэн нь 2020 оны 12 дугаар сараас хойшхи хамгийн өндөр үзүүлтэд юм.

2020 онд Монгол Улс нийт 28.58 сая.тн нүүрс экспортолсон нь 2019 оны 36.46 сая.тн-оос 21.61% -иар буурчээ.

1 дүгээр сард нүүрсний борлуулалтын хэмжээ 29.39 сая.тн-д хүрчээ

2021 оны 1 дүгээр сард БНХАУ-ын нүүрсний борлуулалтын хэмжээ 29.39 сая.тн-д хүрч, өмнөх жилийн мөн үеэс 55.6% -иар, 2020 оны 12 дугаар сараас 18.8%-иар өсчээ. Үүнд дотоодын нүүрсний борлуулалтын хэмжээ 9.89 сая.тн-д хүрсэн нь өмнөх жилийн мөн үеэс 14.2% -иар, өнгөрсөн 12-р сараас 14.6% -иар өссөн үзүүлэлт юм.

China Coal Energy компанийн нүүрсний олборлолтын хэмжээ 1 дүгээр сард 10.27 сая.тн болж өмнөх жилийн мөн үеэс 15.3% -иар, 2020 оны 12 дугаар сараас 19.8% -иар өссөн байна.

Үйлдвэрлэлийн хувьд хаврын баярын богино амралтын дараа үндсэн олборлолтын бүс дэх нүүрсний уурхайнууд аажмаар олборлолтоо сэргээж эхэлсэн. Энэ долоо хоногт түүврийн аргаар судалгаанд хамруулсан нүүрсний уурхайнуудын ашиглалтын хэмжээ өмнөх 7 хоногтой  харьцуулахад 5.1% -иас өсч 97.6% -тай хүрчээ.

Хойд Квинсленд мужийн нүүрсний экспорт ӨЖМҮеэс 10 гаруй хувиар буурсан байна

2021 оны 1 дүгээр сард Австралийн Хойд Квинсленд мужийн нүүрсний экспорт 10.4 сая.тн-д хүрсэн нь өмнөх жилийн мөн үеийн 11.58 сая.тн-оос 10.17% -иар, 2020 оны 12 дугаар сарын 12.24 сая.тн-оос 15.01% -иар буурсан үзүүлэлт юм. Хойд Квинсленд нь гол төлөв High Point, Darling Poole Bay болон Port Abbot боомтын нүүрсний терминалаар нүүрсээ экспортолдог. 

Port Abbot боомтоор 1 дүгээр сард 2.48 сая.тн нүүрс экспортолсон нь өмнөх жилийн мөн үеэс 7.96% -иар өсч, 12 дугаар сараас 5.41% -иар буурсан байна. 2020 онд экспортын нийт хэмжээ 29.85 сая.тн-д хүрч, өмнөх жилийн мөн үеээс 0.86% -иар бага зэрэг буурчээ.

Darling Poole Bay боомтын хувьд 1 дүгээр сард 4.13 сая.тн нүүрс экспортолсон нь өмнөх жилийн мөн үеийн 14.32%-иар, өмнөх сараас 20.27% -иар тус тус буурсан байна. 2020 онд экспортын нийт хэмжээ 54.57 сая.тн-д хүрч, өмнөх жилийн мөн үеэс 18.22% -иар буурсан юм.

High Point боомтоор 1 дүгээр сард 3.78 сая.тн нүүрс экспортолж, өмнөх жилийн мөн үеэс 15,05% -иар, 2020 оны 12 дугаар  сараас 14,55% -иар тус тус буурсан байна. 2020 онд экспортын нийт хэмжээ 46.46 сая.тн-д хүрч, өмнөх жилийн мөн үеэс 6.77% -иар буурсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү