Б.Сайнбаяр: Шатахуун импортлогч бүх компаниас зөрчил илэрсэн


2021-03-05 12:34:00

Шатахуун хэрэглэгчдийн холбооноос хуурамч шатахууны худалдаа, нийлүүлэлтийн талаар мэдээллээ. Мэдээллийн эхэнд чанарын шаардлага хангаагүй шатахуун худалдаж авсныхаа  төлөө тээврийн хэрэгсэлд ноцтой хохирол учирсан талаар тодотгов. Энэ тухайд 2021.02.22-нд "Петровис" компанийн Энхтайваны гүүрэн дэх шатахуун түгээс станцаас банкиндаа дүүрэн шатахуун хийлгэсэн. Гэтэл 27-29 км явсны дараа чек ассан. Энэ асуудлыг маргааш нь Петровис компанийн удирдлагуудад мэдэгдсэн. Гэтэл шатахуун импортлогчдын хэрэглэгчидтэй харьцдаг байдал илэрч байна.

Петровис компани өөрийнхөө лабораторид шинжлүүлсэн нэртэй дүгнэлт үзүүлж, намайг эргүүлэн буруутгасан. Шатахуун түгээх компанид өөрийнхөө бурууг хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй. Дандаа хэрэглэгчдийг буруутгадаг.

Чанаргүй шатахуун хэрэглээд яагаад хохирох ёстой гэж. Таванбогд зэрэг компанид дандаа цагаан гол нь дуугарсан, шатахууны улмаас түлшний систем доголдсон гэх оношоор машинаа засварлуулах байдал нэмэгдсэн.

Ашигт малтмал, газрын тосны харьяа газарт лаборатори бий. Тэнд машиндаа хийлгэсэн шатахууныг шинжлүүлэх гэхээр хийн урвалж, материал байхгүй гэх тайлбар өгдөг" гэлээ.

Чанарын шаардлага хангахгүй шатахуун тээврийн хэрэгсэлдээ хийснээр иргэд хортой хийгээр амьсгалж байгаа учраас тэмцэл өрнүүлэхээ мэдэгдлээ.

Монголын шатахуун  хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр "Улсад 200 тэрбумын хохирол учруулсан гэдэг нь онцгой албан татвараас улсын авах

2012 оны Засгийн газрын 112 дугаар тогтоолоор онцгой албан татварыг тэглэсэн. Уг нь энэ татварыг авсан бол улсад 200 тэрбум төгрөгийн орлого орох байлаа. Мөн жолооч нар 1 их наяд төгрөгийн хохирол амсахгүй байх байлаа. Жишээ нь Багануурын уурхай 2020 онд 108 ойл гээд компанитай гэрээ байгуулсан. Гэрээнээс маш олон зөрчил илэрсэн. Энэ асуудлаар манай холбоонд гомдол илэрсэн.

Хуурамч шатахууныг хадгалахад мөн тодорхой стандарт горим мөрдөгддөг. Гэтэл хадгалалтын горим алдагдсанаас Эрдэнэтэд үйлдвэр шатлаа. Хэрэв хүн амын суурьшлын бүстэй ойрхон байгаад ийм үйл явдал болсон бол нийгэмд ямар аюул учрах уу.

Рашаанд тосгоны тэнд иймэрхүү олон газар байгаа. Ашигт малтмалын газар шалгалтаа эрчимжүүлээчээ. Иргэдийн оролцоотой шалгалт хийгээч. Иргэдийн оролцоотой хийгдсэн шалгалтын дүн алга болдог. 2020 оны 4 сард ШӨХТГ-тай гэнэтийн шалгалт хийсэн. Нийтдээ 112 клонк, 30 гаруй агуулахыг шалгасан. Шалгалтад хамрагдсан бүх компаниас 200 гаруй зөрчил илэрсэн. Зөрчил илэрмэгц шатахуун импортлогч компаниуд хүлээн зөвшөөрөхгүй, вагоноос дээж авах шаардлага тавьсан. 2020 оны 9 сард вагоноос дээж авч дууссан. Гэтэл өнөөдрийг хүртэл өнөөх ажлын хэсгийн дүгнэлт гараагүй. Тэгэхээр ямар том бүлэглэл, эрх ашиг нуугдаж байгаа нь харагдаж байна.

Керосин гэх бодисын манай улсын жилийн хэрэглээ 3000 тонн. Үүнийг "Ачит ихт", "Эрдмин" гээд хоёр компани л хэрэглэдэг. Гэтэл 2012 оноос хойших хугацаанд Монгол Улсын хилээр 1.5 сая буюу 80 хувьд тэнцэхүйц хэрэглээгээр ороод ирсэн. Үүгээр дизелийн түлш хийж, зах зээлд нийлүүлж байгаа. Энэ нь маш хортой.

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тооцоо судалгаагаар Монголд таван машин тутмын нэг нь нефтийн нэмэлт бүтээгдэхүүн буюу хуурамч шатахуунаар явж байгаа аж. Үүний уршгаар жилд 50-60 тэрбум төгрөгийн бодит хохирол учирч байгаа" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү

зочин 2021-03-05 15:48:50-д бичсэн холбогдсон IP хаяг: 192.82.71.134
байж байгаад гэнэтхэн хуцаад энэ тэндээс мөнгө аваад сурсан гарууд.элнийг нам авдаг хүчний байгууллага алга уу.