Л.Оюун-Эрдэнэ Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарыг танхимаасаа хөөв


2021-10-13 13:24:49

Тээвэрчид Төрийн ордныг гороолж, салбарын сайдын тушаалыг эсэргүүцэв. Тээвэрчдийн хэлж байгаагаар Тавантолгойгоос Чойр чиглэлд тээвэрлэлт хийх төсөл тавдугаар сарын 8-наас хэрэгжиж эхэлсэн боловч дарамт шахалт дор 108 хоног хүнд байдалтайгаар үргэлжилсэн байна. Гэсэн хэдий ч 48 хоног гацаажээ.

Тээвэрт оролцож байгаа 150 гаруй аж ахуйн нэгж, 30 гаруй худалдан авагч нэгдээд мөнгөө гаргаад замаа урьдчилан зассан байсан. Энэ хугацаанд зам засварт дөрвөн тэрбум гаруй төгрөгийг оруулсан.

800 гаруй тээвэрчин замд гарсан явж байгаа. Гэтэл Баянзам тээвэрчдийн холбоотой үзэглэсэн гэрээгээ Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар зөрчиж, аравдугаар сарын 6-ны өдөр Тавантолгойгоос Чойр чиглэлийн улсын чанартай авто замыг хатуу хучилттай зам тавих хүртэл тээвэр хийлгэхгүй гэсэн 158 дугаартай тушаал гаргасан байна.

Тээвэрчдийн хэлснээр салбарын сайд хууль зөрчин тушаал гаргаж, БНХАУ-аар зам тавиулах гэж байна хэмээн тэд хардаж байгаа аж.

Тиймээс Л.Халтар сайдад шаардлага хүргүүлж, эсэргүүцэл зарлаж байгаа нь энэ юм. Гашуунсухайт, Ганц модны чиглэлд тээвэрлэлт хийдэг тээвэрчид нэгдээд замаа хаагаад байгаа билээ.

Тээвэрчдийн шаардлага нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Зам, тээврийн хөгжлийн сайдын гаргасан алдаатай тушаалыг хүчингүй болгох. Эс бөгөөс тэмцлээ үргэлжлүүлсээр байхаа мэдэгдсэн юм.

Засгийн газрын ээлжит хуралдаан өглөө 08.00 цагт эхэлсэн. Хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарыг үүссэн нөхцөл байдлыг цэгцэлж, асуудлыг шийдвэрлэх даалгавар өгч, танхимаасаа хөөсөн гэх мэдээлэл байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү