Уурхайн нөлөөллийн бүсэд оршин суудаг малчидтай уулзлаа


2021-10-19 08:54:09

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2021 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу Хамтын оролцоот мониторинг хийх, Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн үйл ажиллагааг танилцуулахаар 10 дугаар сарын 18-ны өдөр уурхайн нөлөөллийн бүсэд оршин суудаг малчдыг салбар дээр хүлээн авч уулзлаа.

Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн малчдыг Салбарын Үйлдвэрлэл Техникийн газрын дарга Л.Доржсүрэн, Захиргааны хэлтсийн дарга Д.Насанжаргал, Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн мэргэжилтнүүд хүлээн авч, уурхайн нөлөөллийн бүсэд хийж хэрэгжүүлж буй төлөвлөгөөт ажлуудын талаар мэдээлэл өгч, малчдын санал хүсэлтийг сонсов.

Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн дагуу хийгдэж буй хэмжилт мэдээлэл, Биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах чиглэл, нийгмийн хариуцлага, орон нутагтай байгуулсан хамтын гэрээ, нөхөн сэргээлтийн чиглэлээр хийгдэж буй ажлуудын талаар мэдээлэл өглөө. Мөн өдөр Үйлдвэрлэл Техникийн газрын дарга Л.Доржсүрэн, Захиргааны хэлтсийн дарга Д.Насанжаргал, Байгаль орчны мэргэжилтнүүд, “Гранд Холдинг” ХХК-ийн өрөмдлөгийн ажилтнууд Цагаан Овоо багийн малчдын уст цэгийн байршилтай холбогдуулан малчин Б.Батболдын хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэв.

Компанийн орон нутаг, хамтын ажиллагааны гэрээнд бэлчээр усжуулах зургаан ширхэг худаг гаргахаар заасан бөгөөд энэ ажлын хүрээнд “Гранд холдинг” ХХК-иар уст цэгийн хайгуул судалгааны ажлыг гүйцэтгүүлж, өрөмдлөгийн ажлыг эхлүүлээд байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү