Б.Жавхлан: Тэтгэвэрийг шууд нэмэх боломжгүй

Засгийн газрын хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийх үеэрээ тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой дараах тайлбарыг өгөв.
-Төсөв батлагдснаас хойш 717 төслөөс 140 төсөл арга хэмжээний тендерийг зарласан байгаа нь маш хангалтгүй байна гэж үзлээ. Тиймээс төсвийн ерөнхийлөн захирагч нарт 3-р сарын 1 гэхэд худалдан авах ажиллагааг хийх хугацаатай даалгавар өглөө.
Инфляцийн хувь хэмжээтэй уялдуулж тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлж байсан жишгийг үргэлжлүүлэхээр Засгийн газар дунд хугацаандаа төлөвлөсөн. 2022 оны төсвөөр тэтгэвэрийг шууд нэмэх боломжгүй.
-Хүүхдийн мөнгөн хуримтлалыг төрийн санд байршуулан хуримтлуулах, олгох, бүртгэх журмыг баталлаа. Сонголтыг эцэг эхчүүдэд үлдээсэн. 18 нас хүртлээ мөнгөө хадгалбал 20-22 сая төгрөгийн мөнгөн хуримтлал үүсэх тооцоолол гарсан
Сэтгэгдэл бичих: