ЗТХЯ: 592 тээврийн хэрэгслээр 767 чингэлэгт 12,825 тонн ачаа татаж авлаа


2022-01-26 10:37:26

Замын-Үүд–Эрээн авто замын боомтоор тээвэрлэлт эхэлснээс хойш 2022.01.24-ний байдлаар нийт 592 тээврийн хэрэгслээр 767 чингэлэгт  12,825 тонн ачаа татаж авлаа. Өнгөрсөн долоо хоногт мкуб ачааны үнэ 1800-2000 юань байсан бол энэ долоо хоногт 1600-1800 юань болж буурсан талаар Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Өнгөрсөн пүрэв гарагт Замын-Үүд дэх бүс нутгийн логистикийн төвд гаалийн бүрдүүлэлт хийхээр буулгасан чингэлэг ачааны хураамжийг цуцалсан байна. Ингэснээр ачаа, барааны үнэ буурах нөхцөл бүрджээ. 

Тээврийн үнэ тарифын хувьд улсын хилийн шугамаас бүс нутгийн логистикийн төв хүртэлх 14.8 км зайд хийгдэх тээвэрлэлтэд Засгийн газрын зүгээс тодорхой зохицуулалт хийж байгаа бол гаалийн хяналт, шалгалт хийгдсэн чингэлгийг Замын-Үүд сумаас автомашинаар дунджаар 3-3.5 сая төгрөгөөр тээвэрлэж байгаа аж. Харин төмөр замаар 40 футын нэг чингэлгийг 2.5 сая орчим төгрөгөөр тээвэрлэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү