Барилгын материалын үнэ 46-50 хувиар нэмэгджээ


2022-05-11 11:56:01

Барилгад хэрэглэгдэх гол нэр төрлийн барилгын материалын үнийн харьцуулалтыг 2021 оны гуравдугаар сарын байдлыг 2022 оны гуравдугаар сарын байдалтай харьцуулахад, барилгын арматур нэг тонн нь 2.094.000 төгрөгөөс 3.150.000 төгрөг болж, 50.9 хувиар нэмэгдсэн.

Мөн вакум цонх 210.870 төгрөгөөс 400.000 төгрөг болж 89.7 хувиар, бетон, бетон бүтээгдэхүүний гол нэр төрлийн 14 бүтээгдэхүүний дундаж өсөлт өнгөрсөн оныхоос 46.9 хувиар нэмэгдсэн байна. Энэ үнийн өсөлт нь орон сууцны үнэд нөлөөлж, орон сууцны мкв-ын үнэ өсөж байгаа юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү