Нас гүйцсэн эр хонины үнэ Ховд аймагт хамгийн өндөр буюу 283.5 мянган төгрөг байна


2022-06-20 10:03:45

Малын зах зээлийн дундаж үнийн мэдээллээр 2022 оны 5 дугаар сард

  • Атны үнэ 1.5 сая төгрөг болж, өмнөх сараас 33.1 мянган төгрөгөөр
  • Соёолон үрээнийх 1.1 сая төгрөг болж, өмнөх сараас 7.8 мянган төгрөг
  • Хязаалан гунынх 1.4 сая төгрөг болж, өмнөх сараас 37.8 мянган төгрөгөөр
  • Эр хонины үнэ 237.1 мянган төгрөг болж, өмнөх сараас 9.2 мянган төгрөгөөр
  • Эр ямааны үнэ 161.3 мянган төгрөг болж, өмнөх сараас 600 төгрөгөөр тус тус өссөн байна .

Эр хонины үнэ 2022 оны 5 дугаар сард Ховд аймагт хамгийн их буюу 283.5 мянган төгрөг болж, өмнөх сараас 27.6 мянган төгрөгөөр өссөн байна. Хэнтий аймагт хамгийн бага буюу 185.6 мянган төгрөг болж, өмнөх сараас 1.1 мянган төгрөгөөр буурсан байна.

Цагаан ноолуурын 1 кг-ын үнэ 2022 оны 5 дугаар сард Баянхонгор аймагт хамгийн их буюу 110.0 мянган төгрөг, Дорнод болон Сүхбаатар аймагт хамгийн бага буюу 50.0 мянган төгрөг байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү