Аж ахуй нэгж байгууллагын тоо 51.7 хувиар өсчээ


2022-09-09 11:31:33

Аж ахуйн нэгж байгууллагын 2021 оны тооллогын дүн гарлаа. 2021 оны тооллогоор аж ахуйн нэгж байгууллагын тоо 180.0 мянгад хүрч 2016 оны дүнгээс 61.3 мянга (51.7%)-аар нэмэгдсэн байна.

Үүнээс аж ахуйн нэгжийн тоо 151.6 мянга болж өмнөх оны тооллогоос 50.1 мянга (49.4%)-аар, төсвийн байгууллагын тоо 4.6 мянгад хүрч, 0.2 мянга (5.1%)-аар, төрийн бус байгууллагын тоо 23.9 мянга болж, 11.0 мянга (85.6%)-аар тус тус нэмэгджээ.

Мөн 151.6 мянган аж ахуйн нэгжийн 56.8 мянга буюу 37.5 хувь нь үйл ажиллагаа явуулж байгаа бол 94.7 мянга нь үйл ажиллагаагаа тодорхой шалтгааны улмаас явуулаагүй байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү