Хураасан үр тариа өмнөх оны мөн үеэс 152.4 мянган тонн буюу 26.9 хувиар буурчээ


2022-11-22 14:37:30

Ургац хураалтын явцын мэдээгээр улсын хэмжээнд энэ оны 10 дугаар сарын байдлаар

  • 413.9 мянган тонн үр тариа,
  • 211.2 мянган тонн төмс,
  • 139.8 мянган тонн хүнсний ногоо,
  • 153.3 мянган тонн таримал тэжээл,
  • 46.7 мянган тонн техникийн ургамал хурааж,
  • 869.9 мянган тонн хадлан,
  • 28.8 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн байна.

Өмнөх оны мөн үеэс

  • Төмс 33.2 (18.7%) мянган тонноор,
  • Хүнсний ногоо 25.4 (22.2%) мянган тонноор,
  • Техникийн ургамал 6.8 (17.0%) мянган тонноор тус тус өсөж,

харин хураасан

  • Үр тариа 152.4 (26.9%) мянган тонноор,
  • Таримал тэжээл 113.9 (42.6%) мянган тонноор,
  • Бэлтгэсэн хадлан 239.7 (21.6%) мянган тонноор тус тус буурчээ.

Хураасан үр тарианы 4.8-41.3 хувь Хэнтий, Дархан-Уул, Дорнод, Булган, Төв, Сэлэнгэ аймагт, төмсний 2.0-63.8 хувь Өвөрхангай, Баян-Өлгий, Дархан-Уул, Ховд, Сэлэнгэ, Төв аймагт, хүнсний ногооны 5.2-35.6 хувь тус тус Орхон, Ховд, Дархан-Уул, Төв, Сэлэнгэ аймагт ногдож байна
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү