Экспорт өмнөх сараас 6.4 хувиар буурлаа


2022-11-23 10:53:54

Монгол Улс 2022 оны эхний 10 сард нийт 157 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 17.2 тэрбум америк доллар болжээ. Үүнээс экспорт 10.0 тэрбум америк доллар, импорт 7.1 тэрбум америк доллар байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 4.0 (30.3%) тэрбум америк доллароор, экспорт 2.5 (33.0%) тэрбум америк доллароор, импорт 1.5 (26.6%) тэрбум америк доллароор тус тус өсжээ.

2022 оны 10 дугаар сард экспорт өмнөх сараас 74.4 (6.4%) сая америк доллароор буурсан бол импорт 32.4 (4.3%) сая америк доллароор өссөн байна Гадаад худалдааны тэнцэл 2022 оны эхний 10 сард 2.9 тэрбум америк долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 1.0 (52.4%) тэрбум америк доллароор өсжээ.

Харин 2022 оны 10 дугаар сард 300.0 сая америк долларын ашигтай гарч, өмнөх сараас 106.8 (26.3%) сая америк доллароор буурсан байна. БНХАУ-тай 2022 оны эхний 10 сард 11.0 тэрбум америк долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 64.1 хувийг эзэлж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү