ЗГ: АИ-92 бензиний гаалийн татварыг ирэх он хүртэл тэглэнэ


2023-01-26 09:22:08

Импортолж буй АИ-92 октантай авто бензиний гаалийн албан татварын хэмжээг энэ сарын 30-наас 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл 0 хувиар тогтоох шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргажээ. 

Дотоодын зах зээлд борлуулж байгаа авто бензин, дизель түлшний хангамж, нийлүүлэлт, жижиглэнгийн үнийг тодорхой түвшинд тогтвортой байлгах талаар арга хэмжээ авч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү