НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ


2023-01-30 14:04:11

Татварын ерөнхий газар 2022 оны дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас шилжүүлж эхлэхээр ажиллаж байгаагаа өнгөрсөн долоон хоногт мэдэгдсэн. Гэвч товлосон хугацаанд шилжүүлж амжаагүй талаар сангийн яамнаас мэдээллээ.

Татварын ерөнхий газраас 2022 оны НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татварууд болон авто замын байгууламж ашигласны төлбөрөө төлөх эсэх санал асуулгыг Ebarimt аппликейшн ашиглан иргэдийн дунд явуулсан. Тус газраас мэдээлснээр 1,124,147 иргэнд 75.3 тэрбум төгрөгийг буцаан олгох аж. Харин 41,257 иргэн IV улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо 772.3 сая төгрөгийн хөрөнгийн албан татвараа төлжээ.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү