Он гараад 163,7 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортложээ


2023-02-01 10:02:59

Улсын хэмжээнд 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар нийт 124,582 тн шатахууны үлдэгдэлтэй байна. Үүнээс 

  • А-80 автобензин 6,262 тонн буюу 38 хоног
  • АИ-92 автобензин 33,890 тонн буюу 25 хоног
  • АИ-95 автобензин 6,225 тонн буюу 47 хоног
  • Дизель түлш 74,068 тонн үлдэгдэлтэй буюу 30 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна.

Газрын тосны бүтээгдэхүүний импортын хувьд нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 163.7 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Үүнээс:

  • А-80 автобензин 1.9 мян.тн,
  • АИ-92 автобензин 29.2 мян.тн,
  • АИ-95/98 автобензин 1.7 мян.тн,
  • Дизель түлш 118.3 мян.тн,
  • ТС-1 /онгоцны түлш/ 3.2 мян.тн,
  • Жет А-1 түлш 2.8 мян.тн,
  • Бусад бүтээгдэхүүн 6.4 мян.тн газрын тосны бүтээгдэхүүнийг тус тус импортолсон байна.
     

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү